Бүгд Найрамдах Серби улсын Врнячка Баня хотод Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 50 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдөж байгаагаас Монгол улсын өсвөрийн шатрын аварга, 12 настай Т.Тодмөнх түргэвчилсэн болон шатрын бодлого бодолтын төрлийн дэлхийн аварга цол хүртлээ. Тэрээр ням гарагаас эхэлсэн блиц буюу түргэн тоглолтын U12 насны ангилалд өрсөлдөж байна. Тус төрөл хоёр өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм. Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг одоогоор ОХУ-ын тамирчид амжилтаараа тэргүүлж байна. Энэ жилээс тэднийг улсынхаа далбаа дор тоглохыг зөвшөөрчээ.