Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Honor компанид зохион бүтээж, угсарсан андроид робот 21 км-ийн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцжээ.
Робот марафон гүйлтийн нийт зайг 50 минут 26 секундэд туулж Угандын тамирчин Жейкоб Киплимогийн амжилтыг эвдсэн байна.
Андроид робот гүйлтийн замыг маш амжилттайгаар туулсан ч барианд орохын өмнөхөн замын хашлага даван унаж, түүнийг босгохын тулд тусламж шаардагдан хугацаа бага зэрэг алдсан байна.
Робот-техникийн марафон гүйлтийн 2 дахь удаагийн тэмцээн ням гарагт болж хүн дүрст-роботууд оролцжээ. Тэдэтэй хамт мөн тусгай замаар хүмүүс уралджээ. Өнгөрсөн онд болсон роботуудын марафон гүйлтийн тэмцээний ялагч робот барианд 2 цаг 40 минут 42 секундын амжилтаар орж байсан бол энэ жил 50 минут 26 секундээр барианд орж амжилтаа ахиулсан байна.