ЭЗЭНДЭЭ ГОМДСОН ТОТЬ 40 ЖИЛ ЭЗЭНТЭЙГЭЭ ЯРИХААС ТАТГАЛЗЖЭЭ

Admin
2026/04/20

Шведын иргэн Жулия Хиншоу-Рюберг Стокгольмын метронд өөрийн тэжээвэр тоть Артуротой хамт явахтай жирийн иргэд олон тааралддаг байна. Жулия Артуро хоёр хамтдаа 60 жил болж байгаа ч сүүлийн 40 жил тоть эзэндээ гомдоод түүнтэй ярихгүй байгаа гэнэ.

Жулияг 14 настай байхад нь түүний эцэг зул сарын баяраар тоть бэлэглэжээ. Тэр цагаас хойш салж хагацахгүй болсон Артуро эзнийхээ хувьд гэр бүлийнх нь үнэнч гишүүн болсон байна.

Гэвч Жулия насанд хүрч, гэр бүлтэй болон анхныхаа хүүхдийг төрүүлсэн цагаас эхлэн Артуро эзнээ бусад хүмүүстэй ихэд хардах болж, улмаар эзэнтэйгээ ярихаас татгалзжээ.

Артуро 40 жилийн туршид эзэнтэйгээ ярихаас татгалзаж, тэр байтугай торноосоо гарах үедээ Жулия руу хэд хэдэн удаа халдсан байна. Харин олон жилийн дараа Жулия, Артуро хоёр дахин нөхөрлөж, тоть эзнийхээ мөрөн дээр нь суун хаа явсан газар нь дагалдан хамт байх болжээ.  

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow