Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Тусгай хамгаалалттай газрын хязгаарлалын бүсэд дараах авто замын төслүүд хэрэгжиж эхэлж байна.
Үүнд:
- Архивчдын гудамж, Морин тойруулга – Наадамчдын гудамж – Нүхтийн авто зам
- Хийморийн овоо – Ар зайсан
- Хүмүүн сургууль орчим – Ар зайсан
- Наадамчдын зам – Арцатын ам, Хангарди ордны орчим
- Наадамчдын зам – Хүүшийн амруу өгсөн зам тус тус 5 байршилд авто замын бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон бөгөөд 2026.04.19-ний өдөр холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллалаа.
Замын трасст өртсөн иргэн, ААН-үүд холбогдох мэдээллийг тухай бүр авч, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс авто замын ажил эхэлж байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлэл өглөө