ИХ БРИТАНИЙН ХАТАН ХААН 2-Р ЭЛИЗАБЕТЫН 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

Admin
2026/04/21

Английн нийслэл Лондон хотод хатан хаан 2-р Элизабетийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний эдэлж хэрэглэж байсан түүхэн ач холбогдол бүхий даашинз, хувцас хэрэглэлийг дэлгэн тавьсан үзэсгэлэн нээгдлээ.

Их Британийн Нэгдсэн вант улсын хаан ширээг 70 жилийн туршид эзэгнэсэн хатан хааны хувьд тэрээр ганган чамин толгойн гоёо, өнгө өнгийн даашинз, хүрэм зэргээрээ олон нийтийн дунд гарч өөрийн гэсэн хэв маягийг бүрдүүлж байсан юм.

Лондонд үүд хаалгаа нээсэн үзэсгэлэнд Шотланд хэв маягийн твид банзал, даашинз, хүрэм, толгойдоо зангиддаг байсан даавуун алчуур зэргийг ч мөн олон нийтэд дэлгэжээ.

Үзэсгэлэн Букингемийн ордны Хатан хааны галерейд нээгдэж, нийтдээ 200 гаруй үзмэр дэлгэж байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow