Ираны зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд шилжжээ. Хэрэв Америк болон Израилийн талууд Ираны эсрэг дайсагнан цохилт дайралтаа үргэлжлүүлбэл Тегеран тэр даруй зохих хариу дайралт хийх болно... Энэ талаар Ираны Хатам аль-Анбия цэргийн төв командлалын албаны төлөөлөгч Эбрахим Золфагари мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пакистаны талын хүсэлтээр Ираны эсрэг цохилт дайралтаа хойшлуулсан хэдий ч Ираны эсрэг тэнгисийн бүслэлтээ үргэлжлүүлж, АНУ-ын цэргийн хүчин Ойрхи Дорнодын бүс нутагт байлдааны бэлэн байдалд байгаа юм.