ХҮҮХДИЙН ТЭТГЭЛГИЙГ ТӨРӨӨС УРЬДЧИЛЖ ОЛГОХ САН БАЙГУУЛАХ САНАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ

Admin
2026/04/23

Гэр бүл салалтын улмаас хүүхдүүд хохирох асуудлыг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, хүүхдийн тэтгэлгийг төрөөс урьдчилан олгох зохицуулалтыг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаар хэлэлцэж байна. Сүүлийн таван жилд 20 мянга гаруй хос гэрлэлтээ цуцлуулсан нь энэ асуудал нийгэмд хурцаар тавигдаж байгааг харуулж байгаа юм. Хуулийн төсөлд төрийн сангаас тэтгэлгийг эхэлж олгон, дараа нь төлбөрийг эцэг, эхээс гаргуулах, мөн тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хариуцлагыг чангатгах, зарим үйлчилгээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хүүхдийг эцэг, эх хамтран асрах тогтолцоог нэвтрүүлэх юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow