“BBC” КОРПОРАЦИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАЛАГДЛАА

Admin
2025/11/10

Их Британийн ВВС хэвлэл мэдээллийн корпорацийн ерөнхий захирал Тим Дэйви болон Мэдээний албаны дарга Дебора Тернесс нар ажлаасаа халагджээ.

Тэднийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын BBC-ийн сувгийн Panorama нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг дур мэдэн засч, утга санааг нь өөрчилсөнд буруутай гэж үзэн ажлаас нь чөлөөлсөн байна.

Тим Дэйви ажлаа өгөхдөө бичсэн тайлбар захидалдаа: “Бид бүгд төгс биш, ВВС агентлаг ч мөн адил. Гэхдээ бид гаргасан алдаагаа засч, цаашид давтахгүйн төлөө ажиллан, ажил мэргэжилдээ үнэнч байх нь чухал. Тиймээс би хариуцлагаа үүрч байна...” гэжээ.

Тим Дэйви ВВС корпорацийн захирлуудын зөвлөлтэй ажлаас халагдах үйл явц, мөн түүнийг залгамжлах шинэ удирдлагад ажлаа шилжүүлэх асуудлаар хэлэлцэж эхэлжээ.

Их Британийн төдийгүй дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн агентлагийн Panorama нэвтрүүлгийн үеэр 2021 оны 1-р сарын 6-нд Капитолийн гүвээн дээр болсон үймээний талаарх Трампын үзэл бодлыг гуйвуулан, түүний хийсэн мэдэгдлээс дур мэдэн танасан нь утга санааг өөрчилж, бусдад буруу ташаа ойлголт төрүүлэхэд хүргэсэнд бурууджээ.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow