10 САЯ ДОЛЛАРЫН ШАН ХАРАМЖ АМЛАН ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН УЛС ТӨРЧ АНУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Admin
2025/11/10

Сирийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ахмед аль Шараа АНУ-д албаны айлчлал хийж байна. Энэ айлчлалыг ажиглагчид “түүхэн” гэж хэдийнэ нэрийджээ. Учир нь 2024 онд Сирийн төр засгийн эсрэг бослого тэмцэл өрнүүлэн, төрийн эргэлтийн дүнд Дамаскийг тэргүүлэх болсон Ахмед аль Шараа нь улсынхаа түүхэнд АНУ-д албаны айлчлал хийж байгаа анхны дээд албан тушаалтан, улсын тэргүүн болжээ.

АНУ саяхныг хүртэл Ахмед аль Шарааг алан хядагч гэж тооцон, түүний толгойн төлөө 10 сая $-ын шан харамж амлаж байсан бол өнөөдөр түүнийг Цагаан ордонд хүлээн авч уулзаж байна. Аль Шарааг алан хядах “Аль Каида” бүлэглэлийн Сири дэх жигүүрийг толгойлж байсанд буруутган 2014 оноос хойш 10 жилийн туршид НҮБ-ын алан хядагчдын жагсаалтад багтаан хориг тавьж, эрэн сурвалжилж байжээ. Башар Асадын дэглэм Сири орныг 24 жилийн туршид тэргүүлж байсан ч жихадын босогчдод төрийн эрхээ алдсан.

Тэгвэл улс төрийн бослогын дүнд улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ахмед аль Шараа Сирийн түүхэнд 1999 оноос хойш АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа анхны тэргүүн болж байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон жилийн иргэний дайн тулаантай байсан Сири улсын шинэ тэргүүнийг нээлттэй, уриалгахан хүлээн авч хоёр улсын харилцааны асуудлаар хэлэлцэж байна.

Вашингтонд болох уулзалтаар Дональд Трамп, Ахмед аль Шараа нар хоёр улсын цаашдын харилцааны асуудлыг хэлэлцэхээс гадна Дамаскийг “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх 88 улс орны эвсэлд элсүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow