Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар жилд дэлхий дахинаа бараг сая гаруй хүн ганцаардлаас болж амь насаа алдаж байна.
“Нийгмийн харилцаа ба ганцаардал” нэртэй тайланд дурьдсанаар нийгмээс тусгаарлагдан, ганцаардмал амьдралын хэв маягтай 800 мянган хүн амьдралын хэмнэлээсээ шалтгаалан нас барж байна.
Ингэхдээ тайлан судалгаанд дурьдсанаар залуу хүмүүс, мөн эрэгтэйчүүд ганцаардалд илүү өртөмтгий болохыг тэмдэглэжээ. Ганцаардалд автагч иргэдийн дийлэнх нь 4 долоо хоногоос дээш хугацаанд хэнтэй ч харилцахгүй, зөвхөн өөртэйгээ байдаг гэнэ. Ганцаардал Европын орнуудад, тэр дундаа Грек, Словени, Франц болон Литв улсын иргэдийн дунд хамгийн өндөр хувьтай байгаа юм.
ДЭМБ-аас 2025 онд нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалахад иргэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нь чухал гэсэн тогтоол баталж байжээ. ЕХ-ны орнуудад явуулсан судалгаагаар санал асуулгад оролцогсдын 8% нь ойр дотны найз нөхөдгүй, 3% нь тэдэнд ойрын хамаатан садан, гэр бүл байхгүй гэж хариулжээ.