Иран улсад хур тунадас оролгүй цаг агаар хэт хуурайшсанаас ган гачиг нүүрлэжээ. Байгалийн онц үзэгдлийн улмаас усан сангууд хоосорч, эрх баригчид иргэдээ ундны усаа нөөцлөхийг зөвлөж байна.
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан улс орондоо нүүрлэсэн их ган гачигийн улмаас нийслэл Тегеран хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж болзошгүй талаар мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр хэрвээ ойрын хугацаанд хур бороо орохгүй бол магадгүй Тегеран хотын усны хангамжийг хязгаарлах гэнэ. Ган гачиг нүүрлэсэнтэй холбоотойгоор ундны усны хүрэлцээ муудсаныг Ираны иргэд шүүмжлэн олон нийтийн сүлжээгээр эгдүүцэл бухимдлаа илэрхийлж байна.
Цаг уурчдын мэдээллээр ойрын 10-аад хоногтоо хур тунадас орохгүй гэнэ.