ЛОНДОН РУУ ЗУГТСАН ХЯТАДЫН “КРИПТО-ХАТАН” 12 ЖИЛИЙН ЯЛ АВЛАА

Admin
2025/11/12

Крипто зар зээлд их хэмжээний залилан хийж Их Британи руу оргон зугтсан Хятадын “крипто-хатан” гэгддэг Цянь Жиминд 12 жилийн хорих ял оноожээ. 47 настай Цянь Жимин биткойны арилжаагаар 5 тэрбум фунтээр тооцогдох залилан хийж улмаар хууль хүчнийхний хараанд өртөн баривчлагдаад байжээ.

Британийн шүүх байгууллага түүнд 11 жил 8 сарын хорих ял оноосон байна. Цянь Жиминийг Хятадын өндөр настан, тэтгэврийнхэний хөрөнгө мөнгийг залилж, их хэмжээний криптовалют авсанд буруутай гэж тооцсон байна. 

Крипто залилан хийж бусдын хөрөнгө мөнгийг залилан авсан Цянь Жимин 2017 онд эх орноосоо зугтан Английн нийслэл Лондон хотын Хэмпстед дүүрэгт хувийн эдлэн түрээслэн суурьшсан байна. Гэвч Лондоны цагдаагийн алба жилийн дараа тусгай ажиллагаа явуулан, криптовалютын зах зээл дэх хамгийн томоохон залилан хийсэн этгээдийг баривчилсан байна.  Хятадын “крипто-хатан” улсынхаа 100 мянга гаруй иргэнээс өөрийн компанидаа хөрөнгө татаж, улмаар мөнгийг нь крипто зах зээлд хөрөнгө оруулалт болгох замаар залилсан байна. Цянь Жиминий тэргүүлдэг байсан компани эрүүл мэндийн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ криптовалютын майнинг хийдэг байсан ч үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын замаар төвлөрүүлсэн мөнгийг хувьдаа завшсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow