Манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа бөгөөд А хэсэгт ОХУ-ын "Team Spirit", Саудын Арабын "Team Falcons", Украины "Passion UA" гэсэн хүчтэй багуудтай багтсан.
Тэд хэсгийн эхнийхээ тоглолтыг Украины "Passion UA" багийн эсрэг "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар хийж, 1:2 онооны харьцаатай хожигдлоо. Өнөөдрийн тоглолтод манай баг "Overpass map" дээр нэмэлт үе гаргаж 16:14-өөр хожсон юм. Гэвч үлдсэн хоёр "map" дээр дараалан хожигдсоноор хэсгийнхээ дөрөвдүгээр байрт бичигдэж эхэллээ.
Ийнхүү "The MongolZ" баг уг тэмцээнээс хасагдахгүйн төлөө ОХУ-ын "Team Spirit" болон Саудын Арабын "Team Falcons" багийн аль хожигдсонтой нь маргааш 12:30 цагт тоглохоор болж байна.