НҮБ-ЫН АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ ГАЗА ДАХЬ ЭНХИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖЛЭЭ

Admin
2025/11/18

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон Газын зурвасын энхийн төлөвлөгөөг хэлэлцэн дэмжлээ. Ойрхи Дорнодын бүс нутагт олон улсын энхийг сахиулах хүчнийг байрлуулах төлөвлөгөөг Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхэд байнгын гишүүн 15 орноос Орос болон Хятадын талууд түтгэлзсэн санал өгч, бусад нь дэмжсэн байна.

Трампын зүгээс санал болгосон энхийн төлөвлөгөөг Америкийн тэргүүний Ойрхи Дорнодын бүс нутагт энхтайван байдал тогтооход чиглэсэн 20 зүйлээс бүрдсэн төлөвлөгөөний 2 дахь хэсэг гэж тооцож болно. Энэ дагуу Газын зурвасын газар нутгийг хамгаалахын тулд олон улсын энхийг сахиулах хүчнийг байрлуулах, шилжилтийн засаг захиргаа байгуулах зэрэг багтаж байна. Түүнчлэн Израилийн тал эсэргүүцэж байсан ч Палестины тусгаар улс байгуулах үйл явцыг мөн тусгажээ.

Одоогоор Газын зурвасын бүс нутагт чухам ямар улс орны энхийг сахиулагчдыг байршуулах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Арабын улс орнууд энэ саналыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Трампын төлөвлөгөөний эхний үе шат 10-р сарын 10-наас эхлэн хэрэгжиж, Израиль болон ХАМАС-ын талууд харилцан галаа зогсоон хоригдлуудаа солилцсон. Мөн үүнтэй зэрэгцээд Газын бүс нутгийг сэргээн босгох үйл явцад шаардагдах санхүүжилтийн асуудал ч давхар яригдаж эхэлсэн. Газын сэргээн босголтын үйл явцыг Дэлхийн банкны дэмжлэгэн дор “итгэлцлийн сан” байгуулах журмаар шийдэхээр тусгажээ. 

ХАМАС болон Израилийн хоорондын дайн тулаан 2023 оны 10-р сарын 7-нд эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Израилийн талаас 1,200 хүн амиа алдан, 251 хүн барьцаанд орж хоригдсон. Харин Израилийн талаас явуулсан цэрэг дайны ажиллагааны дүнд 69,483 Палестин иргэн амиа алджээ. 

Орчуулсан Б.Оюун 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow