ХОНКОНГТ ГАРСАН ГАЛЫН ХЭРГЭЭР 3 ХҮНИЙГ СААТУУЛЛАА

Admin
2025/11/28

Хонконгт орон сууцны барилгад гарсан гал түймрийн хэргээр 3 хүнийг саатуулжээ. Хонконгийн хойд хэсгийн Тайпоу дүүргийн Wang Fuk Court орон сууцны хороололд гарсан галын улмаас 94 хүн амин алдаж, хэдэн зуун хүнийг сураггүй алга болсонд тооцон эрэн сурвалжлах аврах ажиллагаа үргэлжилж байна.

Өнгөрсөн лхагва гарагт орон сууцны хорооллын 32 давхар нийт 8 барилгын 7-д гал гарч, хоромхон хугацаанд их хэмжээний талбай хамран шатсан юм. Орон сууцны байшин хороололд нийт 2 мянган орон сууц, тэдгээрт нийт 4,800 гаруй оршин суугч амьдарч байжээ.

Гал гарсан шалтгааныг барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан компани шаардлага хангаагүй барилгын материал ашиглаж, аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс гарсан гэж үзэж байгаа юм.

Энэ дагуу барилгын гадна засварын ажил гүйцэтгэж байсан гурван компанийн захирлуудыг баривчлан саатуулжээ. Тэднийг аюулгүй байдлыг хангах тал дээр алдаа гаргаж, санамсар болгоомжгүйгээс хүний аминд халдсан хэрэгт буруутгаж байна.

Түймэрт шатсан барилгаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, одоогоор 900-аад хүнийг түр байранд шилжүүлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow