ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эрх баригчдад хандан улсынхаа дорнод бүсээс цэргээ гаргахыг шаардлаа. Үүнтэй зэрэгцэн Оросын тал Европын улс орнуудын эсрэг аливаа цохилт дайралт хийхгүй гэдгээ ч батлан мэдэгджээ.
Путин Украины талыг эзлэгдсэн бүс нутгуудаас цэргээ гаргахыг шаардаж, энэ улсын эрх баригчидтай ямарваа яриа хэлэлцээ явуулахаас татгалзаж байна.
Түүнчлэн Оросын тал АНУ-д хандан Украины эзлэгдсэн бүс нутгуудыг хүлээн зөвшөөрөхөд уриалан, “Украин эдгээр бүс нутгаас цэргээ гаргасан цагт дайн дуусна. Үгүй бол Москва зорилгодоо хүртлээ давших болно” гэдгийг Путин тэмдэглэн хэлжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын тэргүүнтэй нүүр тулсан шууд яриа хэлэлцээ хийх санал нэг бус удаа тавьж байсан юм. Түүнчлэн АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп мөн гурван улсын хамтарсан уулзалт явуулах санал тавьж байгаа ч Кремль зөвшөөрөхгүй байгаа юм