ӨМНӨД СОЛОНГОСТ ОРОН БАЙРНЫ 120 МЯНГА ГАРУЙ КАМЕР ХАКЕРДЖЭЭ

Admin
2025/12/02

Өмнөд Солонгост айл гэрийн хувийн хэрэглээний хяналтын камерыг бөөнөөр нь хакердсан хэрэг гарчээ. Хууль сахиулагчид хувийн эзэмшлийн байшин барилга, офис, айл гэрийн нийт 120 мянга гаруй хяналтын камерыг хакердан ажиллагаагүй болгосон хэргээр 4 сэжигтнийг саатуулан шалгаж байна.

Сэжигтнүүдээс авсан эхний байцаалтаар тэд энэ хэргийг гадны сайтад зориулан иргэдийн хувийн бичлэг, тэр дундаа секс-контент нийлүүлэх зорилгоор халдсан гэдгээ хүлээжээ.

Иргэд хувийн хэрэгцээндээ CCTV хяналтын камерын хамгийн хүртээмжтэй, мөн ашиглахад хялбар хувилбарыг сонгодог нь хакеруудын халдлагад ийнхүү өртжээ. Ийм хяналтын камеруудыг ихэнхдээ тухайн байршил дахь интернэтийн сүлжээнд холбож, хэрэглэгчид нь гэртээ үлдсэн үр хүүхэд, ан амьтад зэргээ хянахын тулд түлхүү ашигладаг байна.  Түүнчлэн дээрх хэргийг үйлдсэн хакерууд хувь хүмүүсийн орон гэрийнх нь хяналтын камерт нэвтэрснээс гадна хувийн эдлэн, караоке өрөөнүүд, пилатесын студиуд, эмнэлэг зэргийн хяналтын камерт нэвтэрчээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow