Сингапурт хар тамхины эсрэг хууль, ял шийтгэл чангарчээ. Энд хар тамхины хууль бус наймаатай холбоотой хэргээр сүүлийн хоёр хоногт 3 хүнийг цаазаар авсан байна. Ингэснээр он гарснаас хойш Сингапурт нийт 17 хэрэгтнийг цаазаар авчээ. Энэ нь 2003 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Сингапур улс ийнхүү хар тамхитай тэмцэх хуулиа чангатган, цаазын ялыг идэвхтэй хэрэгжүүлж байгааг ЕХ, Норвеги, Швейцарь, Их Британи эрс шүүмжлэн эсэргүүцэж байна. Сүүлд цаазаар авхуулсан хоёр хэрэгтний нэг нь Сингапурын иргэн, нөгөө нь Малайзын иргэн байжээ. Тэгвэл Сингапурт ийнхүү хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст хатуу ял шийтгэл оногдуулж байгааг эсэргүүцжээ. Эсэргүүцлийн жагсаалд нэгдэгсэд хар тамхины наймаатай холбоотой хэргээр цаазаар авах ял ногдуулж байгаа нь үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж үзэж байна. Тэгвэл Сингапурын эрх баригчид эсрэгээр цаазаар авах ялыг халах нь илүү хүнд нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэж болгоомжилж байна