Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху улсынхаа ерөнхийлөгч Ицхак Херцогт хандан түүнд өршөөл үзүүлэхийг хүссэн албан хүсэлт илгээжээ. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдон хууль хүчний байгууллагаар шалгагдаж байгаа ерөнхий сайд Нетаньяху түүнд өршөөл үзүүлэх нь улс орныг нэгтгэж, нэгдмэл байдлыг бататгахад тустай гэжээ. Түүнчлэн тэрээр шүүхээс түүнийг долоо хоногт 3 удаа ирж байцаалт мэдүүлэг өгөхийг шаардах нь төр засгийн үйл хэргээ явуулахад хүндрэл учруулж байна гэжээ. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн эсрэг 2020 онд авлигын хэргээр хавтаст хэрэг нээсэн юм. Түүнийг бизнес эрхлэгчдээс 700 мянган шекель буюу ойролцоогоор 200 мянган ам.долларын бэлэг сэлт хууль бусаар авсанд буруутгажээ. Нетаньяху улсынхаа түүхэнд авлигын хэргээр хууль хүчний байгууллагад татагдан шүүгдэж байгаа анхны засгийн газрын тэргүүн болжээ. Нетаньяхугийн эсрэг авлигын хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа төдийгүй ерөнхий сайд түүнд тулгаад байгаа хэргийн нэг ч зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм