ЛУВРЫН МУЗЕЙН ТАСАЛБАРЫГ 45%-ИАР НЭМНЭ

Admin
2025/12/02

Францын алдарт Луврын музей 2026 оноос эхлэн гадны жуулчдад зориулсан тасалбарынхаа үнийг 45%-иар нэмнэ. Үнээ нэмснээр Луврын музей жил бүр 20 сая еврогийн нэмэлт ашиг олохоор тооцож байна. Энэ мөнгийг музейн харуул хамгаалалт, хяналтын системийг сайжруулахад зориулахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн сард Луврын музей рүү урт гартнууд нэвтэрсний дараагаар тасалбарынхаа үнийг нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр Их Британи, Америк, Хятад зэрэг орны жуулчид “Жокондагийн нууцлаг инээмсэглэл”-ийг үзэхийн тулд илүү мөнгө төлөх ёстой болж байна.

Луврын музей 2026 оноос эхлэн Европын Холбоонд нэгдэгч улс орнуудаас бусад орны иргэдэд тасалбарын үнээ 45%-иар нэмж байна. Ингэснээр 2026 оны 1-р сарын 14-нөөс эхлэн ЕХ, Исланд, Лихтенштейн, Норвегиас бусад орны жуулчид Луврын музейг 32 евро төлж үзэх нь ээ. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа тасалбарын үнээс 10 еврогоор илүү юм. Дэлхийн хамгийн алдартай Луврын музейг өнгөрсөн онд 8,7 сая хүн үзэж сонирхсоны 69% нь гадны улс орны иргэд жуулчид байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow