ЗҮҮН ӨМНӨД АЗИД НҮҮРЛЭСЭН ХҮЧТЭЙ ААДАР БОРОО, ҮЕРИЙН УЛМААС 1,100 ГАРУЙ ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ

Admin
2025/12/03

Индонезийн Байгалийн гамшигтай тэмцэх газрын мэдээлснээр, Даваа гарагийн 17:00 цагийн байдлаар 604 хүн амь үрэгдэж, 464 хүн сураггүй байна. Суматрагийн хойд болон баруун хэсэгт ойрын хэдэн өдөр тасралтгүй орсон хүчтэй бороо гол, нуурын түвшинг огцом нэмэгдүүлж, олон тосгон усанд автсан. Ерөнхийлөгч Прабово Субианто мягмар гарагт Хойд Суматра, Баруун Суматра зэрэг хамгийн их хохирол амссан бүсүүдэд очиж нөхцөл байдлыг газар дээр нь шалгасан. Тэрээр нэн шаардлагатай хүнс, түлш, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэх,цахилгаангүй бүсүүдийн эрчим хүчний хангамжийг богино хугацаанд сэргээх ажлуудыг засгийн газар нэн тэргүүнд хийхийг мэдэгдсэн байна. Зарим бүс нутагт хөрсний гулгалт үргэлжилсээр аврах ажиллагаа цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан хүндрэлтэй байгааг мэдээлж байна.

Зүүн Өмнөд Азийг бүхэлд нь хамарсан ширүүн бороо, үерийн улмаас

Тайландад 170 хүн,

Шри-Ланкад 355 хүн амь үрэгдсэн тухай тус улсуудын Онцгой байдлын байгууллагууд мэдээлсэн байна. Тайландын өмнөд хэсгийн есөн мужид усны түвшин эрс нэмэгдэж, олон мянган өрх нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан. Зарим газарт дахин хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. Ийнхүү Индонез, Тайланд, Шри-Ланкад бүртгэгдсэн хохирлыг нэгтгэвэл нийт 1,129 хүн амь үрэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow