
Италийн тансаг загварын салбарын томоохон үйлдвэрлэгч Prada групп олон жилийн туршид төлөвлөж ирсэн Versace брэндийг худалдан авах үйл явц албан ёсоор дууссаныг Лхагва гарагт мэдэгдлээ. Прада групп Capri Holdings–ийн эзэмшилд байсан Versace брэндийг 1.3 тэрбум еврогоор худалдаж авсан байна.
Capri Holdings компани 2018 онд Versace-ийг 2.1 тэрбум ам.доллароор худалдан авсан байдаг. 2023 онд Capri брэндээ Tapestry компанид худалдахаар тохиролцсон ч АНУ-ын зах зээлийн өрсөлдөөний хороо монополийн эрсдэлтэй хэмээн наймааг хаасан.
Үүнээс хойш Capri худалдан авагч хайж эхэлсэн. 2025 оны дөрөвдүгээр сард Prada групп Versace-ийг 1.3 тэрбум еврогоор авах гэрээ байгуулсан байна. Гэрээ хэрэгжих үйл явц зургаан сар орчим үргэлжилж, одоо албан ёсоор дууслаа.
Prada группийг үүсгэн байгуулагч Миучча Прада, Патрицио Бертелли нарын хүү Лоренцо Бертелли, шилжилтийн явц дуусмагц Versace-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах төлөвтэй байгаагаа өнгөрсөн сард хэвлэлд мэдээлсэн.
Prada одоо гурван гол брэнд эзэмшиж байна:
Prada худалдан авалтаа зарлахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу энэ оны гуравдугаар сард Жанни Версаче агсны төрсөн дүү, Versace брэндийн ерөнхий дизайнер Донателла Версаче 30 жилийн дараа албан тушаалаасаа буусан талаараа зарласан. Түүний оронд Miu Miu брэндийн загварын захирал асан Дарио Витале томилогдож, Versace-ийн шинэ бүтээлч чиглэлийг удирдаж байгаа юм.