Рехамед эмнэлэг нь спортын гэмтэл, бэртлийн дараах бүхий л тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн хүргэж байгаа юм. Энэ үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зорилгоор тус эмнэлгээс Спортын анагаах ухаан форумыгзохион байгууллаа. Форумд Алдар спорт хороо, болон Бокс, Сагсан бөмбөг, Хөлбөмбөг, Волейболл, Гандболл, Хөнгөн атлетик, Бамбо бөх, Буудлага, Фитнессийн холбоодын тамирчид, дасгалжуулагч нар болон ШУТИС-ын оюутнууд зэрэг нийт 60 гаруй хүмүүс оролцож, тамирчдын сэтгэлзүй, бие физиологийн өөрчлөлт болон бэртэл, гэмтэл тэдгээрийн оношилгоо, эмчилгээ, хэрхэн буцаж хэвийн бэлтгэлдээ орох тухай, Бэртэл, гэмтлийн дараа хийгдэх сэргээн засах эмчилгээ, Бэлтгэлийн үеийн хооллолт болон спортын анагаахын ухааны хөгжлийн талаар ярилцлаа.




