ИХ БРИТАНИЙН ХААН III ЧАРЛЬЗ АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Admin
2026/04/24

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн хаан III Чарльзийн Вашингтонд хийхээр төлөвлөж байгаа айлчлал Ойрхи Дорнодын хурцадмал байдлын улмаас таагүй байгаа хоёр улсын харилцааг сайжруулахад эерэгээр  нөлөөлнө гэж үзэж байна.

 Трамп Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Ираны асуудалд Америкийн талд дэмжлэг үзүүлэхээс татгалзсанд ихэд таагүй хандаж байжээ. Ерөнхийлөгч түүнийг Их Британийн Ерөнхий сайд агсан Уинстон Черчилльтэй харьцуулж, түүнийг агуу гэж нэрлэсэн боловч Стармер харамсалтай нь Черчилль биш гэж эгдүүцэж байжээ. Түүнчлэн Трамп ерөнхий сайд Стармерын цагаачлал, эрчим хүчний талаарх бодлогынх нь төлөө шүүмжилж байсан юм.

Их Британийн хаан 3-р Чарльз, Хатан хаан Камилла нар дөрөвдүгээр сард АНУ-д төрийн айлчлал хийх талаар Букингемийн ордон мэдээлжээ.  Их Британийн хааны гэр бүлийн АНУ-д хийх айлчлал 4-р сарын 27-30-ны хооронд үргэлжилнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow