ИРАН ОРМУЗЫН ХООЛОЙГООР ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭСЭЭР БАЙНА

Admin
2026/04/24

АНУ, Ормузын хоолойг бүслэн хааж, далайн тээвэрлэлтэд хориг тавьсан хэдий ч Иран улс газрын тос тээвэрлэсээр байна гэж Ройтерс агентлаг мэдээлж байна.  

Вортекса дүн шинжилгээний компанийн мэдээллээр 4-р сарын 13-21-ний өдрүүдэд Ормузын хоолойгоор Ираны 10,7 сая баррель нефть ачсан хөлөг нэвтэрч Америкийн далайн бүслэлтийг давжээ. Эдгээрийг ашиглалтыг хяналтын системийг нь унтраасан газрын тосны зургаан танкераар тээвэрлэжээ. Эдгээр танкерууд дээрх хугацаанд нийтдээ 35 удаа хориотой бүсээр дамжин өнгөрч тээвэрлэлт хийсэн байна.

Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүн Али Хезриан Иран улс Америкийн хоригийг үл харгалзан газрын тосны  тээвэрлэлтээ зогсоогоогүй төдийгүй сүүлийн хоёр долоо хоногт мөргөлдөөний өмнөх үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн гэжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow