СӨҮЛ ХОТОД ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРСНЫ УЛМААС ОНЦГОЙ БАЙДАЛ ЗАРЛАВ

Admin
2025/12/05

Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон түүний ойр орчмын бүс нутагт энэ өвлийн анхны цас их хэмжээгээр орсон нь гамшгийн нөхцөл байдал үүсгэлээ.

Үдээс хойш Сөүл хот болон Кёнги мужид орсон цасны зузаан цагт 5 см-ээр нэмэгдэж байгааг тус улсын цаг уурын байгууллага мэдээлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам Гамшиг, Аюулаас Хамгаалах Төвийн бэлэн байдлыг нэгдүгээр ангиллын хамгийн эхний түвшинд шилжүүллээ.

Орон нутгийн цагаар 19:00 цагт Сөүл орчим, зүүн бүсийн Ганвон муж, баруун төв бүсийн Өмнөд Чунчон мужийн нутаг дэвсгэрт цасны зузаан 5 см хүрсэн байна.

Хурдны замууд дээр халтиргаа гулгаа үүссэний улмаас хөдөлгөөн удааширч, аюулгүй байдлыг хангах үүднээс зарим замуудыг хаасан байна.

Цас төвийн бүс нутгаар шөнийн турш үргэлжлэн орж, хүйтний эрч сулрах төлөвгүй байгааг цаг уурын хүрээлэн анхааруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow