ЭНЭТХЭГТ ШӨНИЙН КЛУБТ ГАРСАН ГАЛЫН УЛМААС 25 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Admin
2025/12/08

Энэтхэгийн баруун хэсгийн Гоа хотод золгүй явдал болж, шөнийн клубт гал гарснаас 25 хүн амиа алджээ. Аялал жуулчлалын томоохон төв болсон хотод болсон золгүй явдлын улмаас гадны жуулчид өртсөн талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.

Гал Гоа хотын Арпора тосгон дахь зочид буудлын дэргэдэх шөнийн цэнгээний газарт болжээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди цахим сүлжээний Х платформ дээр болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлсэн байна.

Мужийн амбан захирагч Прамод Савант мөн өөрийн цахим хуудсан дээрээ Гоад болсон хэрэг явдалд харамсч байгаагаа илэрхийлэн, гал түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, 6 хүн гэмтэж түлэгдсэн тухай мэдээлжээ. Тэдний дотор гадны 3-4 жуулчин, мөн зочид буудлын ажилтнууд байгаа гэнэ. Гал гарсан шөнийн цэнгээний клуб албан ёсны зөвшөөрөл, лицензгүй үйл ажиллагаа явуулж байсан, үйл ажиллагаандаа зохих анхаарал хандуулаагүй нь гал гарч, золгүй явдал болоход хүргэсэн гэж дүгнэж байна. Гал гарсан шөнийн клуб нь маш нарийн гудамтай гудамжинд байрлаж байсан учраас гал унтраах албаныхан золгүй явдал болсон газар луу очиход цаг их алдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow