ДУУЧИН КЭТИ ПЕРРИ КАНАДЫН ЭКС ЕРӨНХИЙ САЙДТАЙ АМРАГИЙН ХОЛБООТОЙГОО БАТАЛЛАА

Admin
2025/12/08

Америкийн поп дуучин Кэти Перри өөрийн цахим хуудсаараа дамжуулан Канадын экс ерөнхий сайд Жастин Трюдотой дотно харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Дуучин бүсгүй өөрийн Instagram хуудсандаа тэдний хамтдаа байгаа зураг, мөн саяхан Япон улсыг зорьсон видео бичлэгээ байрлуулсан байна.

Ингэснээр хүмүүсийн дунд яригдаж, олны анхаарлыг татаад байсан Кэти Перри, Жастин Трюдо нар дотно харилцаатай гэх яриаг баталжээ. Перри Instagram-д оруулсан зураг бичлэгээ “Токио, аялан тоглолт, бусад нь...” гэж гарчигласан байна. Кэти Перри “Lifetimes Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Японыг зорьжээ.


Тэгвэл дуучин бүсгүйн цахим орчин дахь мэдээлэлтэй зэрэгцээд Канадын экс ерөнхий сайд мөн зураг сэлт оруулжээ. Тэрээр Японы экс ерөнхий сайд Фумио Кишида болон түүний эхнэр Юко болон дуучин Кэти Перритэй авхуулсан зургаа өөрийн цахим хуудсандаа мөн оруулсан байна.

Кэти Перри, Жастин Трюдо нарыг дотно харилцаатай тухай мэдээлэл сүүлийн хэдэн сарын туршид олны анхаарлыг татаж, TMZ сайт өнгөрсөн 10-р сард тэдний Парисын “Crazy Horse Paris” кабаре-театраас хамтдаа хөтлөлцөн гарч байгаа зураг, видео бичлэг зэргийг тавьж байжээ. 41 настай Кэти Перригийн хувьд тэрээр жүжигчин Орландо Блумтай хамт 10 жил амьдарч, 5 настай охиноо хамтдаа өсгөж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow