2025 он сүүлийн хоёр жил дараалан 2024 оны араас дэлхийн цаг агаарын тандалтын түүхэн дэх хамгийн халуун жил болжээ. 2023-2025 оны хооронд дэлхийн цаг агаар хамгийн их халалттай буюу аж үйлдвэрлэл хөгжсөн цаг үеийнхээс хойш +1,5°C градусаас өндөр үзүүлэлт үзүүлжээ.
Дэлхийн Цаг Уурын байгууллагын тайланд дурьдсанаар 2015-2025 оны хооронд сүүлийн 11 жилийн хугацаанд жилээс жилд дэлхийн цаг агаарын дулаарал нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт ч мөн үүнийг дагаад идэвхжсээр байна.
НҮБ-ын дэргэдэх Цаг Уурын байгууллагын 176 жилийн хугацаан дахь ажиглалтаар сүүлийн 11 жил дараалан дэлхийн хамгийн халуун, дулаан жил байжээ. Тэр дундаа 2023, 2024, 2025 онууд дараалан цаг агаарын тандалт, судалгааны түүхэн дэх хамгийн халуун жил болж тэмдэглэгдсэн байна. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас олон сөрөг үр дагавар тулгарсаар байна. Цаг агаарын дулаарал байгалийн онц үзэгдэл, ядуурал гуйланчлал, нүүлгэн шилжүүлэлт зэргийг авчирч, дэлхийн эдийн засагт 1929 оны Аугаа хямралтай дүйцэхүйц сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна.