ӨМНӨД АФРИКИЙН ЦАГААН АРЬСТНУУД: “БИД УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙГАА ТӨРӨЛ”

Admin
2025/12/10

Хар тивийн Өмнөд Африкийн БНУ-д хэдэн зууны тэртээ шилжин очиж суурьшсан цагаан арьст иргэд буюу африканерууд өөрсдийгөө “Бид удахгүй устаж үгүй болох гэж байгаа төрөл” гэж үзэж байна.

Ийнхүү хэлэх болсон нь хүн амынх нь 80-аас дээш хувийг уугуул африк, өнгөт арьст иргэд эзэлдэг Өмнөд Африкийн БНУ-д жилээс жилд суугуул цагаан арьст иргэдийг ялгаварлан гадуурхах үзэл илтэд нэмэгдсэнтэй холбоотой юм.

Өмнөд Африкийн БНУ-д XVII зууны дунд үеэс эхлэн Европоос шилжин суурьшсан цагаан арьст иргэд амьдрах болсон түүхтэй. Энэ цагаас эхлэн “апартеид” буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй ноёрхож эхлэн, засгийн эрхийг барьж байгаа тал дарангуйлагч үзэл санаан дээр бусдыг арьсны үзлээр гадуурхах болжээ. Европ буюу цагаан арьстнууд бусад өнгөт арьст иргэдээс өөрсдийгөө дээгүүрт тавьж Өмнөд Африкийн БНУ-д 1994 оныг хүртэл энэ үзэл бат бөх оршин тогтнож байсан ч цаг үе өөрчлөгдсөн.

Өнөөдөр эсрэгээр энэ улсад нутгийн уугуул өнгөт арьстнууд төр засгийн эрхийг авч, цагаан арьст иргэдийг ялгаварлан гадуурхах, хавчих болжээ. Энэ байдлаас шалтгаалан цагаан арьст иргэд 4 метрийн өндөр торны цаана, өндөр хамгаалалтан дор, өргөст тор татан аюулгүй байдлаа хамгаалан амьдрах болжээ. Цагаан арьст иргэд “Бид Африк дахь устаж үгүй болох төрөл” гэж нэрийдэн, АНУ руу дүрвээн амьдрах хүсэлтэй болжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow