Английн Бристолийн музейн сан хөмрөгөөс 600 гаруй нэр төрлийн үнэ цэнэтэй, ховор нандин үзмэрүүд алдагджээ. Түүх соёлын болоод эд материалын хосгүй үнэ цэнэ бүхий үзмэрүүдийг урт гартнууд хулгайлсан болохыг цагдаа нар тогтоон мөрдөн шалгаж байна.
Британийн цагдаагийн албаны мэдээллээр хулгай өнгөрсөн 9-р сарын 25-нд Лондон хотын Камберленд-Бейсин дүүрэгт байрлах музейн сан хөмрөгт гарч, урт гартнууд цэргийн зориулалттай хэрэгслүүд, үнэт эдлэл, зааны ясан баримал, чулуужсан эртний олдвор зэргийг авч оджээ.
Британийн эзэнт гүрний үеийн гол түүхэн болон археологийн музей гэгддэг Бристолийн музейд гарсан хулгайн хэргээр цагдаа нар хяналтын камерт дүрс нь бичигдэж үлдсэн 4 эрэгтэйг сэжиглэн эрэн сурвалжилж байна. Музейн сан хөмрөгөөс хулгайлагдсан эд зүйлсийн дотор 1600-1873 оны хооронд байсан Ост-Инд компанийн цэргийн зориулалттай, нэн ховордсон тэмдэг, хувцас хэрэглэлийн зүйлс байгаа юм.