ДЭЛХИЙ ДАЯАР ХАНИАД ТОМУУГИЙН ШИНЭ ВИРУС ТАРХАЖ БАЙНА

Admin
2025/12/12

Хүн төрөлхтөнийг 3 жил шахуу гэрт нь цоожилсон COVID-19 коронавирусний халдварын араас элдэв янзаар шинж тэмдгээ өөрчилсөн ханиад томуу, халдварт өвчин өнөөг хэр байсаар байна.

Коронавирусний мутацид орсон шинэ хувилбарууд жил бүр дэгдэж, 2025 онд H3N2 хувилбарын К штамм гэгдэх халдвар Австрали болон Шинэ Зеландад дэгдэж, улмаар Япон, Британи зэрэг улсад бүртгэгдэн өнөөдрийн байдлаар дэлхийн 30-аад улс оронд дэгджээ.

Одоо дэгдээд байгаа шинэ хувилбарын штамм хүмүүсийн дунд төдийлөн танигдаагүй учраас энэхүү вирусын төрөлд дархлаа суугаагүй байгаагаас өвчлөл газар авсаар байна. Британид л гэхэд өдрөөс өдөрт ханиад томуугийн шинэ вирусээр халдварлагсад олноороо эмнэлэгт хандаж байна.

К H3N2 вирусын мутац нь ямар хор хөнөөлтэйг эрдэмтэд судалж байна. Кембрижийн их сургуулийн судлаач Дерек Смитийн үзэж байгаагаар одоогийн тархаад байгаа вирус 7 удаагийн мутацид орж, хүмүүст энэ вирусийн эсрэг дархлаа суугаагүй байгаа учраас яаралтай вирусийн эсрэг вакцин гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Хэдийгээр шинэ төрлийн вирус жирийн ханиад томуугаас төдийлөн ялгагдахааргүй байгаа ч жирийн гэж хэлж болох ханиадаар илүү олон тооны хүн өвчлөх магадлалтай гэж үзэж байна. Эндээс үүдэн ханиад томуу болоод ковидын шинж тэмдгийг ялгаж салгах нь зүйтэй. Жирийн ханиад хүнд аажмаар тусч шингэн нус гоожих, хоолой хөндүүрлэх зэргээр шинж тэмдэг нь илэрдэг бол томуугийн төрлийн өвчин гэнэт өндөр халуурч, бие зарсхийх, булчин сулрах зэрэг шинж тэмдэг түлхүү ажиглагддаг. Ковидын үед дээрх шинж тэмдэгүүдээс гадна амтлах, үнэрлэх мэдрэмж алга болдог нь тогтоогдсон. Тиймээс ханиад, томууны дээрх шинж тэмдгийг анхааралтай ажиглахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow