БОЛГАРЫН ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО

Admin
2025/12/12

Болгарт олныг хамарсан иргэдийн жагсаал цуглаан, тэмцлийн дараагаар энэ улсын Ерөнхий сайд болоод Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Барууны төвийг сахигч Ерөнхий сайд Росен Желязков тэргүүтэй засгийн газар улс орондоо лхагва гарагаас эхлэн дэгдсэн иргэдийн жагсаал цуглааны дүнд огцорсон байна.


Болгарын нийслэл София хотын Тусгаар тогтнолын төв талбайд 50-100 мянган хүн гарч жагсан засгийн газраа огцрохыг шаарджээ. Иргэдийн жагсаалыг Болгарын Ерөнхийлөгч Румен Радев дэмжин, засгийн газраа огцроход уриалжээ.

Жагсагчид энэ оны 1-р сараас эхлэн засгийн эрхийг тэргүүлсэн ерөнхий сайд Желязковын засгийн газрыг улс орондоо газар авсан авилга, хээл хахуульд буруутгаж байгаа юм. Иргэдийн эсэргүүцлийн жагсаалаас шалтгаалан Болгарын засгийн газар ирэх 2026 оны улсын төсвийн хуулиа хэлэлцэх үйл явцыг зогсоожээ.

Болгарын сайд нарын танхим шинэ засгийн газар эмхлэн байгуулагдах хүртэл эрх үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, ээлжит бус сонгуулийн товыг ойрын хугацаанд зарлахаар төлөвлөж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow