ТРАМП “GOLD CARD” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Admin
2025/12/12

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Gold card” буюу “Алтан карт” гэж нэрлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх тушаал өглөө. Цагаачлалын шинэ хөтөлбөр гэгдэж байгаа энэхүү хөтөлбөрийн дагуу “Алтан карт”-ыг 1 сая ам.доллар төлсөн гадны иргэдэд олгож, Эрх чөлөөний оронд хууль ёсны дагуу амьдрах, оршин суух эрх өгнө.

“Алтан карт” хөтөлбөрийн талаар Трамп энэ оны 1-р сард анх мэдэгдэж, цагаачлалын виз гэгдэх энэхүү зөвшөөрлийг улс оронд нь үр ашиг авчрах, гадны өндөр боловсон хүчин, эсвэл хөрөнгө чинээтэй хүмүүст олгоно гэж байсан юм.

The Trump Gold Card гэж нэрийдсэн хөтөлбөрийн дагуу 1 сая ам.доллар төлсөн гадны иргэнд АНУ-ын эрх ашгийн төлөө өндөр хувь нэмэр оруулсанд тооцон богино хугацаанд визийн асуудлыг шийдвэрлэн зөвшөөрөл олгохоор заажээ.


Түүнчлэн энэ системийн дагуу Америкийн компаниуд гаднаас өндөр чанартай боловсон хүчин урьж ажиллуулахаар бол тухайн хүний төлөө улсын төсөвт 2 сая ам.доллар төлж урих боломжийг ч олгож байгаа юм. Мөн түүнчлэн дээрх хөтөлбөрийн “цагаан алтан” буюу платинум хувилбарыг ч гаргаж түүнийгээ 5 сая ам.доллараар үнэлжээ. Ерөнхийлөгч Трамп дээрх хөтөлбөрийг өмнө нь хэрэгжиж байсан “Green card” буюу “Ногоон карт”-тай адилтгаж байгаа ч босго нь өндөр болохыг тэмдэглэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow