ТРАМП BBC АГЕНТЛАГААС 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР НЭХЭМЖИЛЛЭЭ

Admin
2025/12/16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн ВВС агентлагийн эсрэг шүүхэд гомдол гарган, 5 тэрбум ам.доллар нэхэмжиллээ.

Трамп ВВС агентлагийг 2021 оны 1-р сарын 6-ны өдрийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор зарлах арга хэмжээний тухай өгүүлсэн “Панорам” баримтат нэвтрүүлэгтээ батлагдаагүй мэдээлэл оруулж, бусдыг зориудаар төөрөгдүүлсэнд буруутгажээ.

Цагаан ордны тэргүүн 12-р сарын 15-нд Флорид мужийн шүүхэд албан ёсоор гомдол гаргаж, Трампын өмгөөлөгч нарын мэдээлснээр Америкийн тэргүүн ВВС агентлагийг мэргэжлийн ёсзүйн алдаа гаргаж, түүний мэдэгдлийг монтажлахдаа зориудаар хасч, бүрэн утга санааг нь алдагдуулан, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэхэд хүргэсэнд буруутгасан байна. 

2021 оны 1-р сарын 6-нд Трампыг дэмжигчид Капитолийн гүвээнд цуглаж, улс орондоо 2020 онд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал цуглаан өрнүүлсэн юм. Улмаар жагсагчид Капитолийн ордон руу халдаж, үймээн самуун дэгдээсэн. Тэгвэл тухайн үеийн үйл явдлын талаар Трампын хийсэн мэдэгдлийг ВВС агентлаг мэдээлэхдээ түүний үгийг хасч монтажлан, утга санааг нь зориудаар алдагдуулсан гэж үзэн 5 тэрбум $-ын нөхөн олговор төлөхийг шаардан шүүхэд ханджээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow