ХОНКОНГИЙН МЕДИАМАГНАТ БҮХ НАСААРАА ХОРИГДОХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ

Admin
2025/12/16

Хонконгийн Дээд шүүх улсынхаа нэртэй бизнесмен, нөлөө бүхий медиамагнат Жимми Лайд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байна.

Түүнийг гадны хүчинтэй үгсэн хуйвалдаж, ардчилсан хөдөлгөөнийг илтэд дэмжин турхирсан, үүгээрээ Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсанд буруутгаж байгаа юм.

Хонконгод эх газрын Хятадын эрх баригчдын шахалт шаардлагаар хэрэгжиж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу Лайд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй байна. Жимми Лайд холбогдох хэргийн дагуух шүүх хурал ирэх 2026 оны 1-р сард болж Дээд шүүх шийдвэрээ гаргахаар төлөвлөж байна. 78 настай Жимми Лай нь “Apple Daily” өдөр тутмын чөлөөт хэвлэлийг эзэмшиж байсан ч түүний эрхэлж байсан сонинг хэдийнэ хаажээ. Лайд Үндэсний аюулгүй байдлыг зөрчсөн, ард иргэдийг төөрөгдүүлэн бослого тэмцэлд уриалсан хэргээр нийт 3 зүйл анги хэрэг тулгасан ч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow