20 сая шинэ эрчим хүчний автомашин борлуулах төлөвтэй байна

Admin
2025/12/17

Хятадын EV100 компани 16-ны өдөр мэдээлэл гаргаж, Хятадын автомашины зах зээл 2026 онд бага зэрэг өсөлттэй байх бөгөөд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт хурдацтай өсч, 20 сая ширхэгт хүрэх төлөвтэй байна гэж тэмдэглэв.

Хятадын EV100 компанийн холбогдох хариуцлагатай хүн мэдэгдэхдээ, Хятадын дотоодын автомашины зах зээл борлуулалтын хэмжээ өндөр боловч өсөлт багатай үе рүү орох бөгөөд 2026 онд 2%-иар бага зэрэг өсөх төлөвтэй байна. Үүнээс шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 20 сая ширхэгт хүрэх магадлалтай байгаа бөгөөд 2025 онд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн тоо нийт тээврийн хэрэгслийн 10%-ийг эзэлж байснаа 2026 он гэхэд 15% болж өсөх боломжтой гэжээ.

Хятадын EV100 компанийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Юнвэй хэлэхдээ, шинэ эрчим хүчний автомашин нь аж үйлдвэр, эдийн засгийн хөгжлийг дайчлах төдийгүй инновацийн хөдөлгөгч хүчний үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа хиймэл оюун ухаантай гүнзгий нэгтгэн хөгжүүлэх замаар ухаалаг үйлдвэрлэлийн салбарын сүлжээнд асар их нөлөө үзүүлж байна. Бидний урьдчилсан тооцоогоор ухаалаг автомашины эд ангийн хэмжээ 2025 онд 600 тэрбум юаниас давна гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow