“Грэмми” шагналын таван удаагийн эзэн, дуучин Mariah Carey 2026 оны хоёрдугаар сарын 6-ны баасан гарагт Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох өвлийн Олимпын нээлтийн ёслолын гол хүмүүсийн нэг байх бөгөөд өөрийн үзүүлбэрээ хүргэхээр болжээ. Өдгөө 56 настай М.Кэри өмнө нь спортын томоохон тэмцээнүүдийн үеэр ая дуугаа өргөж байсан бөгөөд 2002 онд NFL-ийн “Супер Боул”, 2003 онд NBA-гийн Бүх оддын тоглолтын өмнө АНУ-ын төрийн дууллыг дуулж, 2020 оны АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр өөрийн зохиосон дууг эгшиглүүлж байжээ.
Ингэснээр тэрбээр 2024 онд Парист болсон зуны Олимпын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулсан Селин Дион, Лэди Гага нарын дараа ийм ёслолд оролцож буй ээлжит уран бүтээлч болох гэж байна.