Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын цэнгүүнүүд эхэлсэнтэй холбоотойгоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь хоногт 80 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг илрүүлсэн талаар мэдээллээ.
Мөн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдэж байгаа 10 хүн тутмын 4 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилтэй байна.