Хавдар судлалын үндэсний төв соронзон резонаст томографын аппарат, компьютер томографын аппарат, ангиограф, AI дэмждэг дижитал маммограм аппараттай болжээ. Ингэснээр дэлхийн жишигтэй хөл нийлүүлж, өндөр хүчин чадал бүхий дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хорт хавдрыг эрт илрүүлж, оношилж, эмчлэх нөхцөл бүрдсэн байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ сарын 28-ны өдөр мэс заслын эмчилгээндээ анх удаа робот ашиглахаар төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тус төв 2022 онд туяа эмчилгээнд шугаман хурдасгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлсэн нь уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25 хувиар нэмэгдүүлжээ.