ЭРТНИЙ ФАРАОНЫ ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛЫГ КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН АРГААР СУДАЛЖ БАЙНА

Admin
2025/12/30

Эрдэмтэн судлаачид эртний фараоны занданшуулсан шарилыг орчин үеийн техник технологийг ашиглан судлаж байна. Эртний Египтийн фараоны занданшуулсан шарилыг компьютер томографын арга ашиглан гадна талын ороолтыг нь давуулан судалж эхэлжээ. 

Энэхүү судалгааны ажлын дүнд эртний Египтийг м.э.ө 1525-1504 оны хооронд захирч байсан 1-р Амен-хотеп хааны талаарх илүү тодорхой мэдээлэл олж авч, түүний царай төрхийг нь харж чаджээ. Мэдээж хэрэг эртний мумийд ямар нэгэн хор хохирол учруулахгүйн тулд нүүрний баг болон биеийг нь ороосон ороолтыг нь хэвээр үлдээж, компьютер томографын аргаар эдгээрийн цаана байгаа дүр төрхийг нь харж чадсан байна. Компьютер томографын шинжилгээгээр фараоны билэг эрхтнийг нь тайрсан, зүрхийг нь байранд нь үлдээж, дотор эрхтнүүдийг нь биеийнх нь хажуу хэсгээр авч, биен дотор нь даавуу чихсэн болохыг тогтоожээ. Түүнчлэн 1-р Амен-хотеп хаан 35 насандаа өөд болсон, 169 см өндөртэй, маш сайн шүдтэй, биеийг нь алтан бүс болон бусад гоёл чимэглэлийн зүйлсээр ороосон болохыг тогтоосон байна. Эртний занданшуулсан шарилын гавлын ясан дотор тархи нь мөн байжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow