СТРАСБУРГИЙН ДОР ШӨНИЙН КЛУБТ ТОМООХОН ГАЛ ГАРЧЭЭ

Admin
2026/03/30

Страсбургийн дор шөнийн клубт гал гарснаас 750 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Золгүй явдал болох үед шөнийн клубт нэг дор маш олон хүн байсан ч тэд зохион байгуулалттайгаар барилгыг орхин гарч чадсан байна.

Хэрэг явдал Франц Германы хил дээрх Ортенау дүүрэгт байрлах K Club шөнийн клубт болсон байна.

Галын албаныхан шуурхай ирж хүмүүст тусламж үзүүлэн, түймрийг унтраасан байна. Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

K Club нь хип-хоп болон афро хөгжмийн төрлөөр дагнасан шөнийн клуб юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow