ИХ ДОЛООГИЙН БҮЛЭГ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮХ ТАЛААР ХАМГААЛНА

Admin
2026/03/31

Их Долоогийн бүлгийн улс орнууд Ираны дайныг үл харгалзан эрчим хүчний зах зээлийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө шаардлагатай бүхий л арга алхмыг авч ажиллана.

Энэ талаарх мэдэгдлийг Их Долоогийн бүлгийн эрчим хүч, сангийн сайд нар хамтарсан мэдэгдэлдээ дурьдсан ч одоогоор чухам ямар арга хэмжээ авч ажиллах талаараа тодруулаагүй байна.

Ираны дайнтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түлшний үнэ өсч, эрчим хүчний хангамж, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байгаа ч нийтдээ эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нь чухал гэдэгтэй Их Долоогийн сайд нар санал нэгдэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow