ТУРК УЛС ОРОС УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭГ ДЭМЖИНЭ

Admin
2026/04/06

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай Стамбул хотноо уулзалт хийж, хоёр улсын харилцаа холбоо, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэн тохиролцжээ.

Зеленский уулзалтын дараа хийсэн мэдэгдэхдээ Туркийн талтай аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах шинэ алхмуудыг ярилцсан талаараа онцолж, хоёр улсын ажлын хэсэг энэ тал дээр илүү нарийн төлөвлөгөө боловсруулахаар тогтсон гэжээ.

Эрдоган Стамбулын уулзалтын үеэр Турк улс Украин, Оросын хоорондох дайныг зогсоох хэлэлцээг дэмжихээ илэрхийлсэн байна.

Талууд байгалийн хийн дэд бүтэц байгуулах, хийн ордыг хамтран ашиглах боломжуудыг мөн хэлэлцжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow