КИЕВ ДАХЬ АНУ-ЫН ЭСЯ ИНТЕРНЭТ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБООНДОО ХАГАС САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

Admin
2026/04/06

Украины нийслэл Киев хот дахь АНУ-ын ЭСЯ холбоо харилцаа, интернэтийн үйлчилгээ авахын тулд хагас сая доллар зарцуулахаар болжээ. ЭСЯ нийтдээ 514 мянган долларын үнэ бүхий холбоо харилцааны үйлчилгээний зургаан гэрээ байгуулжээ.

Тухайлбал Украины VPN компанитай утсан харилцааны нууц шугам авах гэрээ байгуулсан бол Украины үүрэн телефоны 3 дахь томоохон компани болох Лайвсел компанитай мөн харилцаа холбооны үйлчилгээ авах 138 мянган долларын гэрээ байгуулсан байна.

Интернэтийн хэрэглээгээ Укр-телеком компаниас авахаар гэрээлж 111 мянган долларын гэрээ байгуулжээ. Варта компани Киев дахь Америкийн элчингийн радио холбооны транкингаар хамгаалагдсан системийг 75 мянган долларын гэрээ хийж хангахаар болсон байна.

Мөн түүнчлэн Эмплот Ти Оу Ви компани интернэтийн сүлжээгээр хангах 122 мянган долларын үнэ бүхий хоёр гэрээ байгуулжээ. Эдгээрээс гадна орон нутгийн холбоо харилцааны үйлчилгээ авахаар 68 мянган долларын гэрээ ч байгуулсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow