ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ТЭРБУМ МОД ЭКСПО” НЭЭГДЛЭЭ

Admin
2026/04/27

Монгол Улсын ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулалтыг эрчимжүүлэх төрийн бодлогын хүрээнд, У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилготой “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Уг арга хэмжээг БОУАӨЯ-ны ТНБД Ш. Батбаяр нээж, иргэдийг хаврын тарилтын улиралд идэвхтэй оролцон мод тарихыг уриалав.

Тус үзэсгэлэн нь мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдээс гадна тоног төхөөрөмж, хүлэмж, бордоо, ургамал хамгааллын бодис үйлдвэрлэгч, импортлогчдыг нэг дор цуглуулснаараа онцлог бөгөөд салбарын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх чухал платформ болж байна.

Үзэсгэлэн худалдаа 2026 оны дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд өдөр бүр 09:00–18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Үзэсгэлэнд нийт 50 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаагаас:

-Бордоо, хөрс, хүлэмж, тоног төхөөрөмжийн чиглэлээр 8 байгууллага,

-Мод үржүүлгийн чиглэлээр 42 аж ахуйн нэгж оролцож байна.

Иргэд, олон нийт энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр баталгаатай эх үүсвэрээс стандартын шаардлага хангасан 25 нэр төрлийн жимсний мод, бут сөөгний тарьц суулгацыг худалдан авахын зэрэгцээ мод үржүүлгийн багаж, тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордоог нэг дороос авах, мөн мод тарих, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломж бүрдэж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow