ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 2.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ БҮРДҮҮЛЖЭЭ

Admin
2026/04/24

Сүүлийн нэг жилд Монгол Улсын 3.4 сая хүн амын 1.7 сая буюу 48.7 хувь нь дотооддоо аялжээ. Үүнд, Хөвсгөл, Архангай, Улаанбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Увс аймгууд хамгийн их зорьсон чиглэлд багтсан байна. “Дотоодын жуулчдын түүвэр судалгаа 2025”-аар дотоодын аялал жуулчлалаас 2.6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болжээ. Засгийн газар салбарыг дэмжих хүрээнд 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн билээ. Нэг аж ахуйн нэгж 7 тэрбум төгрөг хүртэлх санхүүжилт авах боломжтой юм. Судалгаанаас харахад, дотоодын аялал жуулчлал нь зөвхөн гадаад зах зээлээс хамаарахгүйгээр эдийн засагт өндөр өгөөжтэй, чухал салбар болж байгааг онцолж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow