МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ГРАФИК УРЛАГИЙН ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ

Admin
2026/04/24

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд хоёр улсын график уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийг Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнэ санаачилсан байна. Энэхүү төсөл нь хоёр орны график урлагийн онцлогийг харилцан таниулах, туршлага солилцох, залуучуудыг дэмжих зорилготой юм. Мөн Монголд уламжлалт бар зургийн арга барилд суурилсан хэвлэх урлан-лаборатори байгуулах эхлэлийг тавих ач холбогдолтой. Төсөл 2026-2027 онд хоёр үе шаттай хэрэгжинэ. Монголын уран бүтээлчид ХБНГУ-д торгон бар, офорт, модон бар зэрэг уламжлалт аргаар бүтээл туурвиж, хамтарсан үзэсгэлэн гаргана. Мөн Монголд ирсний дараа үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow