ТУУЛЬ ХАЙЛАХ ӨВ СОЁЛЫГ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭЖ БАЙНА

Admin
2026/04/24

Жангар туулийг язгуур хэв шинжээр нь хадгалж, залуу үед өвлүүлэн сургах зорилготой шавь сургалтыг Ховд аймагт анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг СГЗ, төрийн батламжит туульч А.Балдандорж тэргүүтэй туульчид удирдан явуулж байгаа юм. Тэд нэрт туульч М.Пүрэвжал агсны аялгуу, хэв маягийг зааж байгаагаараа онцлог. Сургалтад хамрагдах хүсэлт гаргасан 50 гаруй хүнээс 10 оролцогч сонгон авч, тууль хайлах арга барил болон товшуур хөгжимдөх ур чадварыг эзэмшүүлж байна. Соёлын биет бус өвийг хамгаалан хөгжүүлэх, өвлөн уламжлах нь чухал ач холбогдолтой билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow