МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ХОККЕЙЧИД ИНДОНЕЗИЙН БАГИЙГ 5:2-ООР ХОЖЛОО

Admin
2026/04/29

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Индонезийн багийг 5:2-оор буулган авч тус тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Одыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглоно.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow